Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангараг өргөж байна

2023-11-25 15:18:20

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөсөөр байна.
 
Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа энэхүү хүндэтгэл ёслолын ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газрынхан, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцож, дайчдын анхан шатны бэлтгэл сургалтаар сурсан эрдмийг үзэн сонирхож, эр цэргийн тангаргаа өргөж буйд баяр хүргэсээр байна.
 
Тухайлбал, дайчдын ар гэрийнхнээс гадна Зэвсэгт хүчний 186 дугаар ангид УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ЗХЖШ-ын БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, Зэвсэгт хүчний 342 дугаар ангид Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан нарын албаныхан оролцож, баяр хүргэв.
 
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ, дүүгээ өнгө жавхаатай, сайхан харагдаж байна гэцгээв.
 
Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлж байлдагч А.Сандуй, П.Бямбадорж, Б.Доржготов, Б.Батхүү нар “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо, бид. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Эр цэргийн тангаргийн ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор дайчдын ар гэрийн төлөөлөл нутаг нутгаас хүрэлсэн ирсэн байна гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. 
 
 
 
 
 
 

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангараг өргөж байна  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1 [127.0.0.xxx] 2023-11-26 18:16
Сэнгэл
1 [127.0.0.xxx] 2023-11-26 18:16
дөгөөл

Бидэнтэй нэгдээрэй