Шууд Chart

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ

2023-11-29 12:16:25

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорнод аймагт зохион байгуулна.

Тус дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан  бэлтгэл ажлыг хангах хамтарсан ажлын хэсгийн төлөвлөлтийн уулзалт Дорнод аймагт эхэллээ. Уулзалтаар олон улсын сургалт дадлага сургуулийн  онцлог, зохион байгуулагдах онолын сургалт болоод хамтарсан аврах ажиллагааны дадлагын талаар санал солилцож байна.

Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй газар дээр нь танилцах бөгөөд ажлын хэсэг ирэх сарын 01-нийг хүртэл тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй