Шууд Chart

НОБГ: Өвөл, зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхиллоо

2023-12-04 10:08:24

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 26 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 9 иргэний амь нас, 7 тэрбум 750 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Өвөл зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхилж, ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Гэр байшингийн пийшин зуух, яндангаа шалгаж, аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөж байна.


НОБГ: Өвөл, зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхиллоо  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй