Шууд Chart

"Mon-X" инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгов

2023-12-12 09:58:26

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ оны шилдэг төсөл шалгаруулах "Mon-X" инновацийн хөтөлбөрийн “Демо дэй”  арга хэмжээ 12 дугаар сарын 7-ны өдөр амжилттай болж өнгөрөв.

Хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн юм.

Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.

Шилдэг төслөөр: 

Нийслэлийн бүс

  • Эрүүл мэндийн төлбөрийн шийдэл
  • Хаягдал хуванцраар 3D хэвлэлийн утас гаргах төсөл

Зүүн бүс

  • Боловсрол олгох хүүхдийн контент

Баруун бүс

  • Үхрийн уушгины хүнсний нэмэлт

Төвийн бүс

  • Шинэ түлш

Хангайн бүс

  • Шингэн бордоо

Говийн бүс

  • Цахим сантехник

Бүс харгалзахгүй

  • Махан дахь антибиотикийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын технологи, 
  • Автомат зогсоолын шийдэл төслүүд тус тус шалгарчээ.

Эх сурвалж: БШУЯ


"Mon-X" инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгов  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй