Шууд Chart

Тавантолгой түлш: Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа

2023-12-12 11:25:15

"Тавантолгой түлш" компани шахмал түлшний түүхий эд мидлингээ Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг.

Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа.

"Тавантолгой төмөр зам"-аас ачигдсан нүүрс "Монголын төмөр зам", "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн эзэмшлийн замаар дамнан тээвэрлэгдэж Улаанбаатар хотод ирдэг юм.

Ачаатай вагоныг Баян өртөөнөөс Налайх дахь зүүн үйлдвэрийн хашаанд татан оруулж ачааг нь буулгадаг. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын зүтгүүрийг ашигладаг байсан бол өнөөдрөөс түрээсийн зүтгүүрийн вагон ажиллаж эхлэлээ.

Ингэснээр ачаатай вагоныг цаг алдалгүй үйлдвэрийн хашаанд оруулж, ачааг түргэн шуурхай буулгах боломж бүрдэж байгаа юм. "Тавантолгой түлш" компани ирэх онд өөрийн гэсэн сэлгээний локомотивтэй болно гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 


Тавантолгой түлш: Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа   
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-15 17:13
Вагон нь өөрөө яваад ачуулдаг болсон юмуу хаанаас ийм юм оруулаад ирвээ аргагүй үхсэн тархитай үхдэлүүд юм даа
Зочин [127.0.0.xxx] 2023-12-13 23:40
Ажлаа явуулж байгааг бол сайшааж байнаа. Гол нь түлшнийхээ барьцалдуулагчийг зөв сонгож хэрэглэмээр байгаан. Танай түлш гаоахаас өмнө ч шал өмхий угаарын утаатай байсныг иргэд мартаад байгаа л даа

Бидэнтэй нэгдээрэй