
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 127, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мөнгө угаах 3, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гаалийн хяналтын бүсээс барааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүллээ | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.