
Арванхоёрдугаар сарын 23-нд Соёлын төв өргөөнд Улсын Филармонийн 2015 оноос жил бүр зохион байгуулж буй мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт болно.
Уг тоглолтонд дуучин Jojo болон Улаанбаатарын онцлох жазз уран бүтээлчдийг цуглуулан шинэ жилийн хөгжмийн цоморлиг, гайхамшигтай өнгө төрхөөр баяжуулан зохион байгуулах гэж байна.
Тоглолтонд Төрийн соёрхолт Баянмонгол чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн цөөхүүл, Fat Cat Jazz Club-ийн хамтлаг оролцоно. Ерөнхий удирдаачаар
С.Саруул-Од, зочин артистаар дуучин Н.Наагий, Г.Тэнүүн, О.Энх-эрдэнэ, Ж.Ариу, Энхжаргал нар оролцоно.
Мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн тоглолт болно | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.