Шууд Chart

Цас орж, цасан шуурга шуурна

2023-12-14 08:42:01

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд  Дундговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Мөн төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 

Харин арванхоёрдугаар сарын 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулъя. 

Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
 
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
 
-Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
 
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
 
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.
 
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй