
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар Улаанбаатарын төв талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг НЗДТГ-аас зохион байгуулдаг байна.
Энэ жил уг арга хэмжээ уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын 31-нд болно.
Одоогоор баярын цэнгүүний хөтөлбөр гараагүй байна. Он солигдох мөчид ёслолын буудлага хийж, шинэ оноо угтдаг уламжлалтай болоод 22 жил болж байгаа бөгөөд ихэвчлэн залуу хүмүүс талбай дээр ирж, шинэ оноо угтдаг судалгаа гарсан байна.
Өнгөрсөн жил Ice top, S4, Fla, дуучин Nene, O.Z, Ginjin, Mrs.M, Тоонот, Сүнс, Татар, Lumino, дуучин Ж.Алтанцэцэг, GangBay нарын уран бүтээлчид оролцож байна.
Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээ арван хоёр сарын 31-нд болно | ||
Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.