Шууд Chart

Азийн хөгжлийн банкны төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

2023-12-16 16:28:02

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхийг бэхжүүлэх” төслийн зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар төслийн техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлж буй боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээг тодорхойлох, түүнд нийцүүлэн барилга төлөвлөлтийг тодорхойлох ажлын үе шат, мэдээллийн системийн талаар мэдээлэл солилцов.
 
Төслийн хүрээнд одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын мэдээлэлд үндэслэн барилга төлөвлөлтийг тодорхойлох тогтолцоог сайжруулах юм гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 
 

Азийн хөгжлийн банкны төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй