Шууд Chart

Өмнөговь аймгийн номын санчид Үндэсний номын сангаар зочиллоо

2023-12-16 16:24:12

2024 онд 80 жилийн ой нь тохиож буй Өмнөговь аймгийн нийтийн номын сангийн хамт олон Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцаж "Үндэсний тогтмол хэвлэлийн лавлагаа, мэдээллийн нэгдсэн сан" сэдвээр сургалт, мэдээлэл авлаа.

Тус номын сангийн хамт олон 1944-1990 оны хоорондох "Говийн мэдээ" сонины 3401 дугаарыг цахимжуулж, тогтмол хэвлэлийн лавлагаа, мэдээллийн нэгдсэн санд байршуулсан бөгөөд уг үзүүлэлтээрээ аймаг, нийслэлийн номын сангуудаас эхний хоёр дугаар байрыг эзэлсэн амжилттай ажиллаж байна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.  


Өмнөговь аймгийн номын санчид Үндэсний номын сангаар зочиллоо  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй