Шууд Chart

Томуугийн дэгдэлт нэмэгдсэний улмаас орны ачаалал дүүрч, эргэлт удааширчээ

2023-12-18 08:32:41

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжлийн үеэс алаг цоог дэгдэлтийн үе буюу улбар шар түвшинд шилжжээ.

Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 2263 орон дээр хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн 1213 орыг нэмж дэлгэсэн бөгөөд орны ачаалал дүүрч, эргэлт удааширчээ.

Түргэн тусламжийн төвд ирэх дуудлагын тоо ч мөн нэмэгдсэн. Иймд эцэг эхчүүд яаран, шууд эмнэлэгт очиж хүүхдийг давхар эрсдэлд оруулалгүйгээр ойр байгаа анхан шатны эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах шаардлагатай байгаа юм.

Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэн, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах зэргээр ахуйн нөхцөлд уг өвчнөөс сэргийлэхийг уриалж байна.


Томуугийн дэгдэлт нэмэгдсэний улмаас орны ачаалал дүүрч, эргэлт удааширчээ  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй