Хонь, тэмээний ноосоор ноолуур гаргаж, Өвөрхангай аймгийн тэмээний ноосон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж буй “Ноос ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцлаа.
Ноосыг үлдэгдэлгүй ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус байгууллага ноосны хялгасыг ялгаж үнэргүй, цагаан эсгийгээр эко гудас, ноосноос гаргасан ноолууран хөнжил үйлдвэрлэж орон нутгийн брэнд болоод байна.
“Ноос ирээдүй” ХХК жилийн 4 улиралд зогсолтгүй ажиллаж, борлуулалт сайн байгаагаа онцолсон юм.
Мөн ноосны үйлдвэрлэл эрхлэгчид сайд Х.Болорчулуунд ноос, ноолуурын техникийн зохицуулалт орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг болж байгаа ч үйлдвэрлэлийн бүх шатанд урамшуулал олговол томоохон дэмжлэг болно гэдгийг дурдлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.





| Орон нутагт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна | ||
| Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.