Шууд Chart

Н.Баярмөнх: Дулаан автобусны буудлыг хэд хэдэн байршилд шинээр тавина

2023-12-19 12:33:45

Баянзүрх дүүрэгт анх удаа дулаан автобусны буудлыг бий болгосон.
Иргэд дулаан орчинд автобус хүлээхээс гадна цахилгаан хэрэгслээ цэнэглэх боломжтой. Мөн автобусны карт цэнэглэх хэсгийг ч шинээр бий болгожээ.
Баянзүрх дүүрэгт автобусны эцсийн буудлыг тохижуулах ажил хэд хэдэн байршилд хийгдсэний нэг нь Шар хадны эцэс юм.
Энэ ажлын хүрээнд дулаан автобусны буудлыг байгуулсан. Цаашид хүүхэд, залуучуудад зориулж интернэт бий болгохоор ажиллаж байна.
Мөн дулаан зогсоолыг хэд хэдэн байршилд байгуулна Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.
 
 
 

Н.Баярмөнх: Дулаан автобусны буудлыг хэд хэдэн байршилд шинээр тавина  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй