Шууд Chart

Цахилгаан эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1618 МВт хүрчээ

2023-12-19 13:42:31

Эрчим хүчний системийн 2023 оны арванхоёрдугаар сарын 12-18-ны өдрийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 19:00 цагт 1618 МВт, хамгийн их импорт 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 307 МВт хүрсэн байна.
 
Аж ахуйн нэгж байгууллагууд халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт суурилуулах, тоолуур суурилуулах, шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах хэрэгтэй гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.  
 

Цахилгаан эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1618 МВт хүрчээ   
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
З [127.0.0.xxx] 2023-12-19 23:09
Цахилгааны шинэ эх үүсвэрээ бариад хангалттай эрчим хүчээ өгөөч

Бидэнтэй нэгдээрэй