Шууд Chart

Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих самналтыг энэ сарын 27-нд эхлүүлнэ

2023-12-22 09:35:54

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар гэр хорооллын тэжээвэр нохой, муурын үржил хязгаарлах мэс ажилбарыг өнгөрсөн наймдугаар сард хийж байсан билээ. 

Чингэлтэй дүүргээс эхэлсэн энэ ажлыг Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт үргэлжлүүлж байгааг бид тухайн үед мэдээлж байсан.

Тэгвэл нийслэлд эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих самналтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдэгдлээ. 


Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих самналтыг энэ сарын 27-нд эхлүүлнэ   
Үзсэн: 1893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-22 14:11
Sain uils hiij bgaad n bayrllaa manaid 3 muur bna nylh hvvhdtei bolson bolohoor tejeeh bolomjgui bna utasni dugaarig yaj olj awah we
Иргэн [127.0.0.xxx] 2023-12-22 10:09
Эвий дээ . Хоол, усгүй хамаг юм нь хөлдчихсөн тамаа үзэж явах нь өрөвдмөөр бүгдийг авч чадахгүйдээ сэтгэл эмзэглэдэг. 3 муур хамаг юм нь тасраад унасан хөлдөх гэж байхад нь эмнэлэгт үзүүлээд спей, заслага хийлгээд авсан. Хүмүүс спей заслагыг ганцхан хийлгээд тэжээчихгүй нүгэл хийгээд байх юм . Амьтан зовоох 3 үе зовдог гэж үнэн шүү. Мааш зөв ажил хийж байгаад баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй