Шууд Chart

Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

2023-12-22 10:26:17

Нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөг дээр тогтсон цанталт, мөстөлтийг арилгаснаас шалтгаалан өмнөх Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Улаанбаатар- Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн 13:15 цагт хөөрч Токио хотын Нарита ОУНБ-д 18:50 бууна.

Токио-Улаанбаатар ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 19:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 23:55 цагт буухаар төлөвлөж байна.

Дамжин нислэг болон бусад асуудлаар 11333999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын улмаас төлөвлөгөөт нислэгийг хойшлуулан зорчигч та бүхний үнэт цаг, тав тухыг алдагдуулсандаа хүлцэл өчье гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 


Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ  
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй