Шууд Chart

“Эрсдэлийн удирдлага” эмхэтгэлийг хүлээлгэн өглөө

2023-12-22 10:54:37

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд бүх шатны Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулсан “Эрсдэлийн удирдлага” эмхэтгэлийг гаргаж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албыг ОБЕГ-ын дарга удирдаж, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хариуцсан ажилладаг юм. Тиймээс Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлагад гүйцэтгэх үүрэг нь оролцогч талуудын нөөц, бололцоо, үйл ажиллагааг гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглүүлж тэдгээрийн харилцан ажиллагааг хангахад оршдог гэдгийг энэхүү эмхэтгэлд онцолсон байна.

Тус эмхэтгэлээс орон нутаг, байгууллагын үйл ажиллагааны онцлог, орон нутгийн байгаль, цаг агаарын нөхцөл байдалд нийцүүлэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг уялдуулан тусгахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Эрсдэлийн удирдлага” эмхэтгэлийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй