Шууд Chart

"Чимээгүй алуурчин" гэгдэх угаараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

2023-12-22 12:45:32

Угаарын хий гэж юу вэ
 
Хүний биед хүчилтөрөгч холбогдох орон зай үгүй болж, үлдсэн хүчилтөрөгчүүдийг нь шахан гаргаснаар биемахбод эсийн түвшинд бодисын солилцоо хямарч, эхэн үед хордлогын шинж өгч, тун удалгүй тархи үхжиж нас бардаг байна. Ийм учир өнгөгүй, үнэргүй энэ хийг "чимээгүй алуурчин" гэж нэрлэдэг.
 
Угаартахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ
 
Угаартаж эхлэх даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, нүд эрээлжлэх, ухаан балартах шинжүүд илэрнэ.
 
Угаартаж байгаагаа хүн мэдсэн хэдий ч тархины үйл ажиллагаа саатаж хордлогонд орсон байдаг учир юу ч хийж чадалгүй үхэлд хүргэх эрсдэлтэй тул угаарын хий хэмжигч дохиолуур гэртээ байршуулах, зуух нь бүрэн шаталт өгч байгаа зэрэгт анхааралтай хандахыг зөвлөж байна.
 
Эх сурвалж: НОБГ

"Чимээгүй алуурчин" гэгдэх угаараас урьдчилан сэргийлэх зөвлөмж  
Үзсэн: 1895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-22 15:10
Угаар мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах л хэрэгтэй юм байна даа.

Бидэнтэй нэгдээрэй