Шууд Chart

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдлаа

2023-12-22 14:21:26

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “Шинэ Хархорум” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт, “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ. 


“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдлаа  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Irgen [127.0.0.xxx] 2023-12-23 03:15
Davaasyren giin binzen duusjee nacagdorjiig erinhii arhitektoroos zuvluluus zailuulaach ub iig betonon shireng bolgoj luivar hugjyylsen hulgaich shyydee
Зочин [127.0.0.xxx] 2023-12-22 22:15
Юуны чинь хар хорин хот УБ аа яая гэж байж тэр мөнгөөрөө хотоо тэл баруун зүүн талдаа дагуур хоттой болое

Бидэнтэй нэгдээрэй