Шууд Chart

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

2023-12-22 15:48:55

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цастай.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Сонгино, Эрдэнэхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан, Батцэнгэл, Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Шинэ-Идэр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хангал, Рашаант, Орхоны Жаргалант, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Хүдэр, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Цээл, Эрдэнэ, Улаанбаатарын Өлзийт, Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Асгат, Эрдэнэцагаан, Уулбаян, Дарьганга, Онгон, Наран, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Цэнхэрмандал, Баян-Адрага, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Норовлин, Галшар, Дэлгэрхаан, Дархан, Дорнодын Сэргэлэн, Гурванзагал, Булган, Баяндун, Хэрлэн, Дашбалбар, Баянтүмэн, Баян-Уул, Халхголд 10,1-39,0 см байна. 

Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул,  Төв, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см хунгарлаж шуурсан газартаа 50 см-ээс дээш зузаан цастай байна.

Эх сурвалж: ОБЕГ


Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй