
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ Дэлхийн сагсан бөмбөгийн өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Канад-Америк гаралтай биеийн тамирын багш, доктор Жеймс Нейсмит энэ спортыг зохиосны дараа АНУ-ын Спрингфилд хотод сагсан бөмбөгийн анхны тэмцээн болж байсан түүхтэй.
Тэгвэл 2023 оны наймдугаар сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Дэлхийн сагсан бөмбөгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай A/RES/77/324 тогтоолыг баталжээ.
Баярын өдөр олон арга хэмжээ зохион байгуулсны дотор Патрик Бауманы сагсан бөмбөгийн ордонд түншүүд, НҮБ, Олон улсын Олимпын хороо, олон улсын холбоодын зочид оролцсон тусгай үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис үг хэлэхдээ "Дэлхийн сагсан бөмбөгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаад бид маш их баяртай байна, дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг олон сая хүнд үзүүлж буй сагсан бөмбөгийн эерэг үр нөлөөг хүлээн зөвшөөрч буй НҮБ болон бусад түнш байгууллагуудад маш их талархаж байна" гэв.
Дэлхийн сагсан бөмбөгийн өдрийг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 7641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.