Шууд Chart

“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа

2023-12-27 09:36:34

Онцгой байдлын байгууллагын 2023 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа”-ны бүтээл шалгарлаа.

Тус бүтээлийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Т.Өсөхжаргал, төвийн дарга, хошууч Э.Энхбат, Гамшиг судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго нар хамтран судалж, боловсруулсан байна.

Энэхүү бүтээл нь  газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн өнөөгийн байдал, сайжруулах боломж, газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны чадавхад хийсэн үнэлгээ,  газар хөдлөлтийн гамшгийн үеийн талуудын хамаарал, нөлөөллийн судалгаа, гамшгийн үеийн Гамшгаас хамгаалах улсын албад, иргэдийн бэлэн байдлын  өнөөгийн байдлын судалгаа гэсэн дөрвөн багц судалгаа юм. Судалгааны үр дүнгээр хэд, хэдэн эрх зүйн зохицуулалтын баримт бичигт өөрчлөлт, шинэчлэлт оруулахаар санал хүргүүлсэн ба ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ээгий [127.0.0.xxx] 2023-12-29 07:00
Яг үнэндээ газар хөдлөлтийн гамшгаас хамгаальяа гэвэл ганцхан хуудас материал л хангалттай,тэсвэртэй барилга л барь,гүйцээ,энд тэндээс судалгаа,график бөөгнүүлээд багалчихсан ямар ч хэрэггүй

Бидэнтэй нэгдээрэй