Шууд Chart

УОК-ын Шуурхай штабаас Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ

2023-12-27 12:04:17

УОК-ын Шуурхай штабаас Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.

Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Зудын эрсдэлтэй сумдад Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ хамаарч байгаа байгаа бол Хөвсгөл, Иххэт сумд цагаанаар зудархуу байдалтай байна.

Мөн өөр аймгийн нутагт 9 сумын 54 өрхийн 35.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 231 өрхийн 84.0 мянган толгой мал оторлож байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто зам дагуу ажиллах шуурхай ажлы хэсгийг энэ сарын нэгнээс эхлэн Айраг суманд байгуулан ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Эх сурвалж: ОБЕГ


УОК-ын Шуурхай штабаас Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ   
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй