Шууд Chart

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Ерөнхий мэргэжил судлал” чиглэлээр сургалт эрхлэгч байгууллага боллоо

2023-12-27 15:05:33

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Ерөнхий мэргэжил судлал” чиглэлээр сургалт эрхлэгч байгууллага боллоо. 

Тус эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар тогтоолоор төгсөлтийн дараах эмч нарыг мэргэшүүлэх “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлээр 4 жилийн хугацаатай сургалт эрхлэгч байгууллага болж, гэрчилгээгээ гардан авлаа.
 
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтад бүрдүүлбэл зохих 17 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, хангалттай сайн үнэлгээ авсан байна.
 
Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Эмнэлзүйн болон Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар тус эмнэлгийн байршилд зохион байгуулж, 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Ерөнхий мэргэжил судлал” чиглэлээр сургалт эрхлэгч байгууллага боллоо  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй