Шууд Chart

"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" Чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ

2023-12-27 16:43:29

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” Чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ. 

Стандарт нь байгууллага хоорондын итгэлцэл, хөрөнгө оруулагчийн баталгаа болдог. Урт хугацаанд тогтвортой, зорилготой бүтээмж өндөр ажиллахад стандарт чухал үүрэгтэй.

Манайд ихэвчлэн бизнесийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд стандартуудыг нэвтрүүлдэг. Одоогийн байдлаар 300 гаруй байгууллага стандартыг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ тодорхой хэмжээнд нэвтрүүлсэн байна. Стандарт нь байгууллагад үл ойлголцол үүсэх, хүнээс, даргаас хамааралтай эрсдэлийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Стандарт нь байгууллагын соёлыг тодорхойлж тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Цаашдаа гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлсон хувь хүний хөгжил манлайллыг дэмжсэн стандартуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт гэрчилгээ гардаж авах үедээ хэлсэн юм.

М.Оюунбаасан 


"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" Чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bumbiin erin [127.0.0.xxx] 2023-12-27 21:50
Uul uurhai Bugd haagdah jam ni irsen. Mongol uls maliinhaa uhaaniihaa buynaar saihan amidrna.

Бидэнтэй нэгдээрэй