Шууд Chart

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав

2023-12-28 13:35:09

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан болон тус төвийн удирдлагуудтай энэ сарын 26-ны өдөр уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшилд сургах, мэдээлэл сурталчилгааны тайлан болон улс орон даяар хэрэгжүүлж буй "Монпэн" санаачилга, Хоол тэжээлийн VI судалгааны үр дүнг танилцуулав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав   
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй