Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя.
Гэр хорооллын айл өрхүүд галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэхэрэй.
Ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй тул зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
| Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна | ||
| Үзсэн: 4093 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.