Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч байгаа юм.
Монгол орныг зорин ирэх жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг хамгийн ихээр сонирхдог учир нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих нь зорилготой.
Эх сурвалж: БОАЖЯ
| “Нэг жуулчин-нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.