Шууд Chart

Өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфуртын онгоц хойшилж буух төлөвтэй байна

2024-01-03 13:50:19

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн ОМ137/138 дугаарт аяллын нислэг өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфурт хотод хуваарьт цагаас 50 минутаар хойшилж буух төлөвтэй байна.

ОМ137/138 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Улаанбаатар хотоос 11:00 цагт хөөрч Франкфурт хотод 14:05 цагт буух,

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:35 цагт хөөрч Улаанбаатар хотод 1-р сарын 4-ний 06:45 цагт буухаар төлөвлөж байна.

ОМ137 дугаарт аяллын нислэгийн транзит зорчигчдын цааш дамжих нислэгийг зохицуулан ажиллаж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 


Өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфуртын онгоц хойшилж буух төлөвтэй байна   
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй