Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Говь-Алтай чиглэлийн ОМ041/042 дугаарт нислэгийн хуваарьт цагийг 16:15 болгон хойшлууллаа.
Улаанбаатар-Алтай чиглэлийн ОМ041 аяллын нислэг Улаанбаатар хотоос 16:15 цагт хөөрч Алтай хотод 18:15 цагт бууна.
Алтай-Улаанбаатар чиглэлийн ОМ042 аяллын нислэг Алтай хотоос 18:45 цагт хөөрч Улаанбаатар хотод 20:35 цагт буухаар төлөвлөж байна.
Мөн аюулгүй ажиллагааны шаардлагын улмаас нэгдүгээр сарын 4-ний өдрийн Улиастай чиглэлийн ОМ061/062 дугаарт аяллын нислэгийг цуцаллаа.
МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333999 дугаарт хандан авахыг МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
| Агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул нислэг хойшилжээ | ||
| Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.