Шууд Chart

Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ

2024-01-08 14:46:51

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг танилцууллаа.

Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгөөр 18, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200, дүүргүүдийн төсвийн хөрөнгөөр 386 буюу нийт 1315 арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 1140 төсөл арга хэмжээнээс дундаж хэрэгжилт тооцоход 2023 онд худалдан авах ажиллагаа 88 хувийн гүйцэтгэлтэй, зохион байгуулсан дундаж хугацаа 41 хоног байжээ. Үлдсэн арга хэмжээний хувьд хөрөнгө татагдсан, захирамжаар хүчингүй болсон, зураг төсөв ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээ нь тендер зохион байгуулагч байгууллагаас шалтгаалаагүй гэсэн шалтгаантай байна.

Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн төсөл, арга хэмжээний 94.5 хувийнх нь тендерийг зарласнаас хэрэгжилт 92 хувьтай байж, 22 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Тус газрын худалдан авах ажиллагаа зохион байгуулсан дундаж хугацаа 33 хоног байна.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагаануудын үйл явцыг шуурхай зөвлөгөөн бүрд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, эрчимжүүлж байхаар болов.


Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй