Шууд Chart

Аюулгүй байдлыг хангаж ажиллав

2024-01-10 09:10:14

Сүхбаатар дүүргийн 19  дүгээр хороо, Санзайн зуслан ойн булаг явах замд, Халздын даваа уруудаад машинууд цасанд суусан гэх дуудлагыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цагт ирүүлсэн.
Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 9 автомашинтай иргэд цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

-Хол ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох
-Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цаг уурын мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: НОБГ


Аюулгүй байдлыг хангаж ажиллав   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй