Шууд Chart

Дөчин кг-аар савласан 1 шуудай тэжээл дунджаар 10 гаруй боодол хадлангийн өвстэй тэнцдэг

2024-01-11 10:55:25

Монгол орны эрс тэрс уур амьсгал, хүйтний улиралд малыг хивэг, тэжээлээр тэжээж ашиг шимийг нь хадгалах, үржил төлөрхөг чанар, тарга хүч нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. 

Тэжээл нь малчдын хөдөлмөр зарцуулалтыг 6-10 дахин бууруулах төдийгүй 40 кг-аар савласан 1 шуудай тэжээл дунджаар 10 гаруй боодол хадлангийн өвстэй тэнцдэг байна. 

Малд уурагт тэжээл өгснөөр: 

Авсан таргаа алдахгүй, тарга илүү сууж тэжээлийн зардлыг бууруулах

Малын ашиг шим болсон сүүний гарц,махан таргыг нэмэгдүүлэх,

Уургийн дутагдлыг нөхөн дархлааг дэмжих,

Төл малын өсөлтийг дэмжих,

Малын зүй бус хорогдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.

Өвөлжилтийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор хивэг, тэжээл үйлдвэрлэгчдийн үнийн нэгдсэн мэдээллийг дараах хүснэгтээр хүргэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Дөчин кг-аар савласан 1 шуудай тэжээл дунджаар 10 гаруй боодол хадлангийн өвстэй тэнцдэг  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй