Шууд Chart

Айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ

2024-01-11 11:03:25

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, "Тавантолгой түлш" компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө.

Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа.

Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа.

Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 


Айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй