Шууд Chart

ДУНДГОВЬ: Орон нутаг хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, зам гаргаж байна

2024-01-12 17:47:19

Зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр  Мандалговь-Эрдэнэдалай, Эрдэнэдалай-Адаацаг, Адаацаг-Дэлгэрцогт чиглэлийн орон нутгийн замын цасыг хагалж, зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
 

Ажлын хэсэгт Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 авто машинтай ажиллаж, зам гаргах /дальпу/-г дотоод нөөц боломжоо ашиглан 600 мянган төгрөгөөр хийж, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг сумын Онцгой комиссоос 1,2 сая төгрөгийг шийдвэрлэн нийт 300 км замын цасыг хагалж, авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Дундговь Онцгой байдлын газар


ДУНДГОВЬ: Орон нутаг хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, зам гаргаж байна  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй