Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн сумдад 14 дэх өдрөө ажиллаж байна.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Лүн суманд тус тус ажиллаж байгаа юм.
Цэргийн алба хаагчид цасанд боогдсон зам давааг нээх, малчин өрхүүдийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг Онцгой комиссын хүсэлтийн дагуу 6 нэгж техниктэйгээр гүйцэтгэж тасралтгүй гүйцэтгэж байна.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас ахлах ахлагч Д.Чинзориг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ахлах ахлагч Ц.Энхбаяр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас дэслэгч М.Чойнхороор ахлуулсан нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг гурван хэсэгт ажиллаж, малчдад тусалсаар байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



| Зэвсэгт хүчний 3 ангийн алба хаагчид Эрдэнэсант, Лүн суманд ажиллаж байна | ||
| Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.