Шууд Chart

Зам, тээврийн салбарт Хэбэй мужтай хамтарна

2024-01-18 09:16:47

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажиллаж байна.
 
БНХАУ-ын Хэбэй муж нь хөнгөн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.
 
Тус мужийн удирдлагууд болон бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар тэр дундаа зам, тээврийн салбарын дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтын талаар танилцуулж хамтран ажиллахыг урилаа.
 
Уулзалтын хүрээнд
 
-Хоёр улсын тээвэр, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх
 
-Зам, тээврийн салбарын дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах
 
Үнэгүй шахам байгаа малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж малчдын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
 
Эх сурвалж: ЗТХЯ

 


Зам, тээврийн салбарт Хэбэй мужтай хамтарна   
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй