Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Булган аймгийн Засаг даргын хооронд 2023 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтээр Булган аймаг 96.8 хувь дүгнүүлж шилдэг аймгуудын нэгээр шалгарлаа.
2023 оны үр дүн өмнөх оныхтой харьцуулахад 26.7 хувийн өсөлттэй гарсан байна.
Боловсролын салбарт "Шинэ багш", "Шинэ ирээдүй" "Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр" зэргийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн гарч боловсролын салбарт ахиц дэвшил гаргасаар байна.
Боловсролын салбарт хэрэгжсэн онцлох ажлуудаас дурдвал, “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэн 102 суралцагчийг хамруулж, орон нутгийн төсвөөс 428.5 сая төгрөгийг зарцууллаа.
Өмнөх оны тэтгэлэгт хамрагдсан хүүхдийн тоотой харьцуулбал 53 хувиар, олгосон санхүүжилт 52 хувиар өссөн дүнтэй байна.
2023 оны жилийн эцсийн байдлаар сургалтын 6 чиглэл, 9 хөтөлбөрийг хэрэгжүүлэн насан туршийн боловсрол олгох сургалтуудад давхардсан тоогоор 31896 иргэн буюу нийт хүн амын 51.4 хувийг хамруулж өмнөх оноос 4.7 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн онд боловсролын салбарт нийт 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвөөс 6.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 2.7 тэрбум, хандив тусламжаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж салбарын хэмжээнд дараах чиглэлээр үр дүнд хүрсэн томоохон ажлуудыг хэрэгжүүллээ.
2023 оны дүнгээр цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, тоглоомын хангалт, тохижилтын ажил өмнөх оноос 35 хувиар өсөж, барилга байгууламжийн өргөтгөл, их засвар 10.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
"Шинэ багш" хөтөлбөрийн хүрээнд "Сургуульд суурилсан менежментийн загвар"-ыг хэрэгжүүлж хувь хүний хөгжлийн 8 модулийн 92 төрлийн цахим болон танхимын сургалт, уулзалтад давхардсан тоогоор 14182 багш, удирдах ажилтныг хамрууллаа.
Хөтөлбөрийн үр дүнд нийт сургуулийн 75 хувь нь сургууль хөгжүүлэх богино, дунд хугацааны төлөвлөгөөтэй болсноор мэргэжил дээшлүүлэх сургалтад 19 чиглэлээр 1875 багш, удирдах ажилтныг хамруулан багш нарын 90 хувь нь “Багш хөгжлийн төлөвлөгөө”-тэй ажиллаж байна.
Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ
| Булган аймаг 2023 онд боловсролын түвшнээ ахиулж, шилдэг аймгаар шалгарчээ | ||
| Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.