Шууд Chart

Монголын банкуудын холбоотой уулзалт зохион байгууллаа

2024-01-18 14:31:36

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн боломжийн талаар мэдээлэл санал, солилцох уулзалт боллоо. Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж үг хэлсэн бөгөөд уулзалтанд ХХҮЕГ, ХБХХЕГ, ЖДҮГ, Батлан даалтын сан, Монголын Банкны холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн удирдлагууд болон хувиараа бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан иргэн, ТББ, ААН, Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээлэл, зарцуулсан хөрөнгө, хамрагдсан иргэд, шинээр бий болсон ажлын байрны талаар танилцуулсан.

Бизнес эрхлэж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдээс дараах саналыг тавилаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийг хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч гэсэн тусгай цонхыг e Mongolia дотор бий болгох,
-Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүүгийн бодлогоор дэмжсэн ажлын байраа хадгалахад чиглэсэн зээлийн шугам, зээлийн бүтээгдэхүүнийг банкууд бий болгох
-Зээлийн хүүг бууруулж өгөх, Барьцаа хөрөнгийн хөнгөлөлт үзүүлэх

Уулзалтын үр дүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Монголын Банкны холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид оролцсон мэдээлэл солилцох  уулзалтыг зохион байгуулах, цаашид нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар


Монголын банкуудын холбоотой уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Батцэцэг [127.0.0.xxx] 2024-01-20 21:16
Яаж хамрагпах вэ

Бидэнтэй нэгдээрэй