Шууд Chart

Туул голд хийлдэг гудастай живсэн 23 настай эмэгтэй, 8 настай охиныг эсэн мэнд аварчээ

2026-07-26 17:27:31

Налайх дүүргийн Аав мод амралтын газрын орчимд Туул голд хийлдэг гудастай хөвж байгаад живж эхэлсэн 23 настай эмэгтэй, 8 настай охиныг завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын алба хаагчид 17:45 цагийн орчимд эсэн мэнд аварч, аюулгүй бүсэд шилжүүлжээ.

Онцгой байдлын байгууллагаас зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом ашиглахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг иргэдэд анхаарууллаа. 


Туул голд хийлдэг гудастай живсэн 23 настай эмэгтэй, 8 настай охиныг эсэн мэнд аварчээ  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй