Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас ХДЗДХ-ийн сайдын зүгээс Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд маш хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина.
Амгалан тайван улсын иргэд авто зам дээр мянга мянгаараа нас барж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, өдөр тутам хууль, дүрэм журмаа мөрдөж, хүлээцтэй ухамсартай байхыг харуулж буй явдал юм.
Сүүлийн таван жилд 20 мянга гаруй авто тээврийн осол гарч 2000 гаруй хүн амь насаа алдсанаас 270 орчим нь бага насны хүүхэд байжээ. Авто ослын ихэнх нь орон нутийн замд гарсан. ХЗДХЯ-аас Тээврийн цагдаагийн газар, Орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгийн авто замын камерын хяналтыг сайжруулж тоог нэмэгдүүлэх, Нийслэл, Аймаг орон нутгийн камерын хяналтыг нэгдсэн удирдлагад оруулах бодлого баримтлан ажиллаж байна.
Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд оролцохоор жолооны курс төгсөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая орчим жолооч бүртгэлтэй байна.
| С.Амарсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх хуулийн төслийг өргөн барина | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.