Өвөрхангай аймгийн Хархорин сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож, Хархоринчууд түүхэн ойн баяр наадмаа өнөөдөр эхлүүлж, баярын хурал хуралдлаа.
Монгол улсын төр, шашин, түүх, соёлын өлгий болсон энэ нутагт орчин цагийн Хархорин сумын үндэс, Хархорины сангийн аж ахуй 1956 онд байгуулагдаж, улмаар сумын хөгжил, бүтээн байгуулалтын эхлэл тавигдсан түүхтэй.
70 жилийн хугацаанд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, соёл, дэд бүтцийн салбарт тогтвортой хөгжиж, Өвөрхангай аймгийн тэргүүлэх сумдын нэг болсон билээ.
Баярын хурлын үеэр Хархорин сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа гэж Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас мэдээллээ.

| Хархорин сумын 70 жилийн ой тохиож байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.