ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай: COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна. Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 5 маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ.
Нийтдээ 160 гаруй автобус, 150–200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байна. Өглөөний цагаар автобуснууд 5–10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10–20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулж байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
| М.Баярмагнай COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.