Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн ОМ061 дугаарт аяллын нислэг "Доной" нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, агаарын хөлөг буухад шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлан нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа тул аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус чиглэлийн нислэг Улаанбаатар хотод 14:14 цагт эргэн буухаар болсон байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр "Доной" нисэх буудал орчмын цаг агаарын байдал ойрын 1-2 хоногт сайжрах төлөвгүй байгаа тул Улиастай чиглэлийн тус нислэгийг цуцаллаа.
Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
| "Доной" нисэх буудлын орчимд их цас орсны улмаас нислэг цуцаллаа | ||
| Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.