Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажил хавар эхлэх бөгөөд эхний ээлжинд түр зам тавьж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Сүмбэр орд" хотхоны замын урд талаас "Олонлог" сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавих ажил энэ онд хийгдэнэ.
Өвлийн улиралд замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс түр зам тавих ажлыг эхлүүллээ.
Мөн тухайн байршилд талбайн хэмжээгээ хэтрүүлэн хашаа татсан "Сентури Лэнд Марк" ХХК-ийн талбайг чөлөөлөөд байна. Нийт 2000 метр талбайг чөлөөлсөн.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс түгжрэлийг бууруулах хүрээнд Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажлыг хийхээр ийнхүү төлөвлөөд байна.
Нийт 1.4 км урттай, хоёр урсгалтай авто замаас гадна явган хүний зам хийгдэх юм.



Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ
| Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто зам барина | ||
| Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.