Шууд Chart

Нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулна

2024-01-19 13:07:12

Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, Түр асрамжлах байранд хүргэх ажлыг нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт зохион байгуулна.

Иймд иргэдэд гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд барих зардлыг төлүүлнэ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, тур харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Иймд иргэд хуулийг судалж үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулах, үржлийг хязгаарлаж байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ


Нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулна  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй