“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн цахим картын олголт, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт оролцогч талуудын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа академи, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын асуудал хариуцсан удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим карт олголт, сунгалтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Монголиа-д холбох, хөгжүүлэлт хийх боломжийн талаар дээрх байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.

| Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн цахим карт олголт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо | ||
| Үзсэн: 1666 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.