Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд сүүлийн 20 жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн санг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг ахалж байгаа бөгөөд энэ сарын 8-19-ний өдрүүдэд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах сургалт дадлагыг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, бүсийн төв нийслэл, Орхон, Өмнөговь, Дорнод, Ховд аймгийн Онцгой байдлын газруудын дүн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ОБЕГ
| Гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна | ||
| Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.