Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр агентлагийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн агентлаг болон агентлагийн харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
Мөн 2024 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, сайжруулах болон нэмж тусгах саналын талаар зөвлөгөө өгч ажиллалаа гэж ХНХЯ-наас мэдээллээ.


| Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.